ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.04.01/ Наран ургах, шингэх 07:05-18:57

Зурхай

ХАВРЫН ЭХЭН ХӨХ БАР САРЫН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2023.04.01, Бямба гараг

Наран ургах шингэх: 07.05-18.57

Үс засуулбал: Оюун билэг хурц болох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй өдөр

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн. Хатуу үйлийг тэвч.

Үхэр өдөр - Мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих зэрэг үйлд сайн.

Муу нь: урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх

Нээгч - ургаа амьд мод авах, өвчин эмчлүүлэх, эм найруулах, дээл эсгэх, бэр богтлох, булш бунхан засварлах, багш шавийн холбоо тогтоох, чадал сорих, сургуульд орох, будаг будах, нэхлэг нэхэх, ор ширээ тавих, эд агуурс зээл тавих, зөөж буух, мөр гаргах, шороо хөндөхөд сайн. 

Харин хүүр гаргах, хөрөг дүр сийлэх, шуух, идээний гэр барих засварлах, 4 улирал бүрийн адаг сард бол худалдаа хийхэд муу.

/Дүвзий/Жэдзий, од

Бүс нь бүтээлийн одон, гал махбодьтай. хот мандал байгуулах, насан даллага дуудуулах, хувцас эсгэх, үсээ авахуулах, бэрийн үйл хийгээд эм найруулах, мал авах зэрэгт сайн. Гадагш өгөх нүүдэл суудал хийх, тариалангийн үйлийг тэвч. 

Мэнгэ: Зургаан цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах хишиг даллага авахуулах, нүглээ наминчлах бэр авах, нүүдэл хийх

Ямар үйлд харш, муу: Хир буртаг бузарт ойртох, сэтгэлд таарамжгүй хүнтэй маргалдах

Суудал: Уул

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурханд залбирах, номонд суралцаж эхлэх, мал морь сургах, байшингийн суурь тавих

Ямар үйлд харш, муу болох: Их хэргийг бүтээхээр явах, худалдаа наймаа хийх.

Одны тохиол

Идэр: Сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага   

Төрөн түгэхүй өдөр - Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.