ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.06.25/ Наран ургах, шингэх 04:54-20:56

Зурхай

2025.06.25 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ЗУНЫ ЭХЭН ЦАГААГЧИН МОГОЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.06.25 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 04.54-20.56

Билгийн өдөр, гараг

Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.

Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эрлэг лугаа учирна.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.