2025.07.14 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.07.14 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.08-20.48
Билгийн өдөр, гараг
Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.
Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал сайн ханьтай учирна.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.