2025.10.21 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.10.21 МЯГМАР ГАРАГ
Наран ургах шингэх: 07.20-17.53
Билгийн өдөр, гараг
Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.
Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эрлэг лугаа учирна.
Одны тохиол
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Шүтэн барилдлага
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.