ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.12.04/ Наран ургах, шингэх 08:24-17:01

Зурхай

2025.12.04 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.12.04 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.24-17.01

Билгийн өдөр, гараг

Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.

Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.

Үс засуулбал төгс жаргалан болно.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.