ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.01.03/ Наран ургах, шингэх 08:42-17:12

Зурхай

2026.01.03 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2026.01.03 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.42-17.12

Билгийн өдөр, гараг

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд  сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.