2026.01.18 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 30 | ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2026.01.18 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.35-17.21
Билгийн өдөр, гараг
Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.
Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал эрлэг лугаа учирна.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.