ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.01.23/ Наран ургах, шингэх 08:31-17:38

Зурхай

2026.01.23 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 5 | ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2026.01.23 БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 08.31-17.38

Билгийн өдөр, гараг

Шинийн таванд ном унших, замд гарах, ирэх тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Тариалан, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд мал арвидна.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.