ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.02.04/ Наран ургах, шингэх 08:16-17:57

Зурхай

2026.02.04 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2026.02.04 ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.16-17.57

Билгийн өдөр, гараг

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.

Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд малын гарлагатай

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.