2026.06.20 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Наран ургах шингэх: 04:51-20:56
Билгийн өдөр, гараг:
Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.
Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.
Үс засуулбал:
Зүс царай сайжирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.
Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.