ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.06.26/ Наран ургах, шингэх 04:52-20:57

Зурхай

2026.06.26 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР  | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 04:52-20:57

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал:

Өвчин эмгэг ирнэ./хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.