2026.07.05 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Наран ургах шингэх: 04:58-20:55
Билгийн өдөр, гараг:
Шинийн хоринд дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн.
Замд гарахыг тэвч.
Үс засуулбал:
Өлсөж ундаасна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн.
Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтэн барилдлага:
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.