2026.07.07 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 04:59-20:55
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг
Дарах, хатуу үйлд сайн.
Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Эд идээ элбэгшинэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн.
Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтэн барилдлага:
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.