2026.09.29 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.
Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.
Эд малын гарлагатай /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.
Шүтэн барилдлага:
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.