Өршөөлийн хуульд 1013 хоригдол хамрагдана

Улс төр

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд манай улс 4-6 жилийн давтамжтайгаар зургаан удаагийн өршөөлийн тухай хууль батласан байдаг. Хамгийн сүүлд 2015 оны 8 р сард өршөөлийн тухай хууль гаргасан бол энэ онд ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд өршөөлийн тухай хуулийг засгийн газар УИХ-д өргөн барилаа. Өргөн барисан төсөлд одоо ял эдэлж байгаа 9987 ялтан этгээдийн 16 хувийг өршөөлд хамруулахаар тусгасан байна. Хуулийг УИХ-аар батласан тохиолдолд 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөх бол, 374 хоригдолын хориг ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн буюу нийт 1013 хоригдол хамрагдах юм.  Мөн барилдах эрхийг нь хассан бөхчүүдийн эрхийг сэргээнэ гэлээ. 

Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Улсын хэмжээнд 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай байна. Үүнээс хамгийн их торгууль хуримтлуулсан хүнийх 8 сая төгрөгтэй тэнцэж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.