Парламент

Цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтож, эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг хохирол багатай даван туулж, иргэдийн амжиргааг сайжруулахад Улсын их хурал онцгой анхаарч байгааг гишүүн Идэрбат хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд олгосон нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл байгааг төв банк мэдээлсэн. Зээлийн дийлэнхийг улс төрийн болон бусад эрх мэдэлтэй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс авсан байгааг шалгалтаар тогтоосон. Тэгвэл УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг олон нийтэд зарлахаа мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улс эцэг хууль болох үндсэн хуулиа батлаад 30 жилийнхээ ойтой золгож байгаа. Түүхт ойн хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан шинэ үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш гавьяат хуульч, доктор профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо. Найм дахь удаагийн шагналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 4 жилийн туршид дүн шинжилгээ хийж ажилласан судлаачдын багт гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй ...

Энэ оны 1-р сарын 31-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийх УИХ-ын ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Дэлгэрэнгүй ...

Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл олгох асуудлыг хуульчлах ёстой гэх нэр бүхий гишүүний санаачлага цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа. Гэхдээ нөгөө талаас амьдралын боломж муу, хөдөө орон нутгийн дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охидод хүндрэл их гардаг тул энэ асуудалд анхаарах ёстой гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Дэлхийн 20 гаруй оронд өсвөр насны охидын хэрэглээг төрийн зохицуулалтад сургууль дотуур байранд нь хангаж өгдөг хууль үйлчилдэг гэдгийг энэ сэдвийг хөндсөн гишүүн онцлон хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан аж ахуй нэгжүүдийн эргэн төлөлт хангалтгүй байгааг энэ банкнаас олон нийтэд ил болсон. Ийм нөхцөл байдлаас үүдэн банкны хувь заяа дампуурлаар дуусаж магадгүй байдалд ч хүрээд байгааг ил зарласан юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлыг Улсын их хурал ирэх хаврын чуулганаар хэлэлцэх эхний асуудлаа болгож байна. Зээлийн мэдээллийг сайтар судалж, ажлын хэсэг байгуулан эргэн төлүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.   

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...