Парламент

Үндэсний их баяр наадам улсынх, аймгийнх, сумынх гэж болдог. Тэгвэл шинэ хуулиар дүүргүүд наадам хийхийг зөвшөөрч байгаа юм. Хуульд дүүрэг наадам хийж цол чимэг олгож болохоор зааж байгаа ч энэ нь зөвхөн алслагдсан дүүргүүдэд хамааралтай гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна. 

Дэлгэрэнгүй ...

Монгол Улс өрөө нэмсээр байвал хоёр, гурван жилийн дараа эх орноосоо хөөгдөх нөхцөл байдал үүснэ гэж төрийн гурван өндөрлөгийн нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Монголын төр бонд гаргаад эргэн төлөхдөө дахиад л бонд гаргадаг. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр дарсаар байгаа энэ байдал Монгол Улсыг дефолт буюу дампуурал руу хөтөлж байгааг онцгойлон санууллаа. 

Дэлгэрэнгүй ...

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэн, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Дэлгэрэнгүй ...

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Дэлгэрэнгүй ...

Эрчим хүний салбараас хэд хэдэн томоохон компани, усан цахилгаан станцын 34 хувийг хувьчлах гэж байгаа тухай асуудлыг гишүүд хөндөж эхэллээ. Хэдийгээр 34 хувийг л хувьчилна гэж байгаа ч томоохон компаниуд эрчим хүчний системийг хяналтандаа оруулахын тулд барьцаа ахиулах нь мадаггүй. Болгоомжтой хандах хэрэгтэйг гишүүд хөндлөө.

Дэлгэрэнгүй ...

Ё.Баатарбилэг гишүүнээс гадна гурван гишүүн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдлаа. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтээ прокурорын байгууллага гаргаад байгаа юм.  Хуулийн дагуу энэ асуудлыг тав хоногийн дотор шийдэх ёстой юм.  

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...