Улс төр

Цар тахлын олон төрлийн мутаци латин цагаан толгойн ямар үсэг дээр очиж зогсохыг хэн ч хэлж мэдэхгүй. Улсын эдийн засаг асар хүнд байдалд орж, инфляцын түвшин түүхэн дээд хэмжээндээ тултал өсчхөөд байгаа үед засгийн газар ирэх оны төсвийг боловсруулан ажиллаж байна. Тэгвэл ирэх онд эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, шинэ бүтээн байгуулалтад зарцуулах зардлыг бага зэрэг бууруулахаар төлөвлөжээ. Харин төрөөс олгож байгаа зарим төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт халамжийн зардлыг танахаар тусгажээ. Тухайлбал иргэн аж ахуй нэгжийн ус дулаан цахилгааны төлбөрийг дахин төр төлөхгүй. Мөн сайжруулсан шахмал түлшний хөнгөлөлт чөлөөлөлт дулааны улирлаар дуусгавар болохоор тусгасан байна

Ирэх онд цар тахлын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөх магадлалтай тул төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөөгүй байна. Гэхдээ манай улсаас экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл өсөлттэй байгаа тул орлого төдийлөн буурахгүй гэж төлөвлөсөн байна. Одоогоор улсын нийт хүн амын 80 хувь буюу 2,3 сая иргэн ямар нэг байдлаар халамж авч байгаа. Тэгвэл халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирэх онуудад түлхүү баримтлахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ