Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг зогсооно

Улс төр

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2%-ийг 10% болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг.

Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр онцолж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа гэлээ.

2017 онд 45% хувь нь татвараа төлдөг байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байгаагаа салбарын сайд танилцууллаа.

Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүйг сангийн сайд хэлж байна.

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой гэдгийг салбарын сайд онцоллоо.