Улс төр

1998 оноос хойш өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ талаар хууль зүйн сайд цахим хуудсандаа “Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэсэн юм. 

Засгийн газрын хуралдаан дээр хэргийг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэр гаргасантай холбоотой УИХ ын гишүүд хэргийн материалтай танилцахыг хүслээ. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хэлсээр ял хүлээсэн гэгдэх Т.Чимгээ, Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэйг онцолж байна. Манай улс С. Зориг агсны хэргийн материалыг хоёр ч удаа нууцаас гаргаж байсан удаатай. Гэвч нууцаас гаргасан гэгдэх материал олон нийтэд ил болж байгаагүй. Тиймээс гурван сая иргэн дээрх материалтай бүгд танилцаад, үзэж чадахгүй тул УИХ уг асуудал дээр ажиллаж олон нийтэд мэдээллэх хэрэгтэйг зарим гишүүд хөндлөө. Харин УИХ ын даргын зүгээс шүүхийн тухай хуульд эрүүдэн шүүхээс эхлээд, олон нийтийн дарамт шахалттай холбоотой асуудлыг хамаагүй нээлттэйгээр танилцуулж болохгүй байхаар заасан тул УИХ ын даргын дэргэдэх зөвлөл асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ. Даргын дэргэдэх зөвлөл маргааш хуралдаж хэргийн материалыг гишүүдэд танилцуулах асуудлыг авч хэлэлцэхээр болсон юм.