Улс төр

АН-ын даргын сонгуульд 74 мянган гишүүн оролцож, цаасаар саналаа өгсөн байна. Нийт санал өгсөн гишүүдийн 55 хувийн санал авч, О. Цогтгэрэл ялалт байгуулсныг дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор зарласан. Тиймээс Намын даргыг ёсчлон батлах хурлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр гэж зарлалаа. Энэ хуралд АН-ын 1,400 гишүүн оролцохоор болжээ.

Одоо ч гэсэн Ардчилсан нам хоёр хуваагдсан хэвээр байна. Тэгвэл намын гишүүдийн зүгээс энэ асуудалд нэгдсэн тайлбар өглөө. Гишүүд дэмжигчидээс нь төв АН-д бичиг ирүүлсэн байна. Үүний дагуу тэд С. Эрдэнэ даргын удирддаг АН байхгүй гэж тайлбарласан юм. Ийнхүү тэд АН-ын даргаар сонгогдсон О. Цогтгэрэлийг албан ёсоор маргааш батламжлах юм. Мөн тэд улсын дээд шүүхээс АН-ын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.