Нийгэм

2021.09.12-нд нэгэн эмэгтэй  машин дотроо амаржсан байна. Уг эмэгтэй нөхрийнхөө хамт төрөх эмнэлэг рүү явж байсан ч эмнэлэгт очиж амжилгүй замдаа өвдсөн байна.

Автобусны буудал дээр  зогсож байсан сайхан сэтгэлт эмэгтэй азаар эх хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ. Эх барьж авсан эмэгтэй ХӨСҮТ-ийн эмч байж таарсан байна.

3130 гр жинтэй хүү төрсөн бөгөөд эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэлээ.

Хүүхдийн ээж хэлэхдээ тухайн үед тус болсон эмч, цагдаа нараас эхлээд надад тус болохыг хичээж байсан бүх хүнд баярлалаа гэжээ.