Нийслэл хот шатахууны дөрөв хоногийн нөөцтэй

Нийгэм

БНХАУ-аас шатахуун хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна.

ОХУ-аас шатахуун нийлүүлэгч компани засвар хийж байгаа шалтгаанаар нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн.

Харин БНХАУ-аас шатахуун авахаар гэрээ хийсэн ч төмөр замын тээвэр хүндрэл үүссэн байна. Гэвч өнөөдөр Улаанбаатар хот шатахууны 4 хоногийн нөөцтэй байна.

Хэзээ шатахуун орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч 5-7 хоног дотор вагон оруулж ирэхээр төлөвлөж байгааг УУХҮ-ийн сайд хэллээ.