Барилгын материалын үнэ 36-40 хувиар өсжээ

Нийгэм

БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:

- Арматур болон төмөр хийцийн үнэ 81  хувь

-Дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөнгийн үнэ 92 хувь

-Тоосгоны үнэ 52 хувь

-Мод, модон материалын үнэ 70 хувь тус тус өсөлттэй байна.

Эдгээр нь хэд хэдэн зүйлээс шалтгаалж байна. Импортын бараагаар ирдэг бүтээгдэхүүн учраас цар тахлын улмаас гадаад зах зээл дээр төмрийн хүдэр үнэ өссөнтэй, цементийн үйлдвэрт ажилладаг гадны ажиллах хүчин ирээгүй, тээвэр ложистиктой холбоотой үнэ өссөн.

Нэг үгээр барилгын материал 36-40 хувиар өссөнийг хоёр аргачлалаар тооцож гаргаад байна" гэлээ.