Монголын анхны “Хүүхдийн төмөр зам” сургалтын төв Дархан-Уул аймагт нээгдлээ

Нийгэм

Монголын анхны хүүхдийн төмөр зам сургалтын төв Дархан-Уул аймагт нээгдлээ.

Энэхүү сургалтын төв нь төмөр замын чиглэлээр суралцах хүсэлтэй бүх хүүхдүүдэд нээлттэй. Мөн энэхүү хүүхдийн төмөр замын нь ОХУ, Монгол Улсын найрамдалт харилцаа тогтсоны 100 жилийн ой дээр нээлтээ хийж байгаа нь тун онцлог үйл явдал гэж УБТЗХНН-ын 1-р орлогч онцоллоо.

Хүүхдийн төмөр зам байгуулах ажил өнгөрсөн оноос эхэлжээ.

Энэхүү хүүхдийн төмөр зам сургалтын төв нь Дархан уул аймгийн миний монгол цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдлаа. Хүүхдийн төмөр зам нь 2,3 км урттай, өртөөний барилга нь монгол гэр хэлбэртэй, 1 депогийн барилгатай,  Бурхант өргөө болон Бумбардай, Сараана, Сүмбэн гэсэн гурван зогсоол нь зорчигчийн өндөрлөсөн тавцантай гээд иж бүрэн тоноглогдсон байгууламж юм.

Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх сургалтын төвийг ийнхүү байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. Мөн энэхүү хүүхдийн төмөр зам сургалтын төвийг  УБТЗ ХНН-ын ерөнхий захирал агсан, МУ-ын гавьяат тээвэрчин Жигжиднямаагийн нэрэмжит болголоо.