Өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд зургаан баг өрсөлдлөө

Нийгэм

Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн “Базальт цом” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо.

Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагдаж байна. U10 буюу 8-9 насны ангилалд нийт гурван баг буюу Багануур, Эрдэнэт, Мэргэн академийн Ангаахай багууд, U12 буюу 10-11 насны ангилалд нийт дөрвөн баг буюу Багануур, Эрдэнэт, АБ , Мэргэн академийн Бамбарууш багийнхан хурд хүчээ сорьж байна.

 

Манай улсад хоккей тоглох сонирхолтой хүүхэд залуус олон байдаг байна. Өвлийн улирал урт хугацаанд үргэлжилдэг манай улсын хувьд хоккейн спортоор амжилт гаргах боломж хангалттай байдгийг багш дасгалжуулагчид онцоллоо.