Э. Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Нийгэм

Арваннэгдүгээр сарын 27-нд эхэлсэн пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Энэ тэмцээний -107 кг жинд Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимп дэлхийн аварга Э.Содномпилжээ оролцож мөнгөн медаль хүртлээ. Э.Содномпилжээ 244 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Ираны Саман Рази 235 кг-ыг өргөснөөр хүртжээ. 

Түүний жинд анхны дэлхийн аваргадаа оролцож түрүүлсэн Ираны Алиакбар Гарибши 251 кг-ыг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.  

Э.Содномпилжээ Токиогийн олимпод 245 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоогоод байсан юм.