“Өнгөрсөн онд шүлхийн вакцин авах 5.8 тэрбум төгрөгийг хассан, хэцүүдэж байна”

Нийгэм

Малын гоц халдварт шүлхий өвчин олон аймаг суманд гараад байна. Архангай аймгийн их тамир сумын нэг баг гэхэд 10 гаруй айлын хотонд шүлхий гарч хүн малгүй хорионд оржээ. Шүлхий өвчний эсрэг арга хэмжээ тааруухан авч байгаагаас гадна улсын хэмжээнд вакцин олдохоо больсныг малчид хэлж байна.

Монгол хүний эрүүл аж төрөх байдал малаас шууд хамааралтай. Мал нь эрүүл байвал хүн ам эрүүл байна гэсэн үг. Гэтэл шүлхий өвчин аажмаар газар авсаар одоо хүндрэх шатандаа ороод байна. Малчдын хувьд амжиргааны эх үүсвэр мал өвчилж, хүндхэн байдалд байна. Хамгийн гол нь малыг эрүүлжүүлэх шүлхийн вакцин орон нутагт тасраад байна.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГАЗАР АВСААР  БАЙНА

Шүлхийн вакцины хувьд нийт малын 30 орчим хувийг л вакцинжуулах төсөв баталсан. Боломж бололцоогоо дайчлан эрсдэлтэй бүлгийн малыг вакцинжуулсан. Өнгөрсөн онд л гэхэд шүлхийн вакцин худалдан авах ёстой байсан 5.8 тэрбум төгрөгийг төсвөөс хассан гэлээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗӨВХӨН НЭГ БАГТ 10 ОРЧИМ МАЛЧНЫ ХОТОНД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

Тухайлбал, Архангай аймгийн зүүн хойд бүсийн ихэнх сумдад шүлхий өвчин гараад байна. Мөн цаашлаад Завхан, урагшаагаа Баянхонгор зэрэг аймгуудад малын шүлхий өвчин гараад байна.

Өнөөдрийн байдлаар 14 аймгийн 70 гаруй сумдад шүлхий өвчин бүртгэгджээ.