Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн зардал дунджаар 2.5 сая төгрөгийн ханштай байна  

Нийгэм

Эрээн-Замын-Үүдийн авто боомтын үйл ажиллагаа сэргээд 10 хонож байна. Энэ хугацаанд 549 чингэлэг ачааг нэвтрүүлээд байгаа юм. Замын-Үүд дэх тээвэр логистикийн төвөөс тээврийн жолооч нар Улаанбаатар хот руу ачаа барааг түгээж байгаа. Тэгвэл Замын-Үүдээс Улаанбаатар хот руу хийх тээврийн зардал 2.5 сая төгрөгөөс 3 сая гаруй төгрөгт хүрч буурчээ. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомтоор нийт 9.3 мянган тонн,  давхардсан тоогоор 504 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирээд байна.  Тухайлбал, хүнс барилга, тавилга, гэр ахуй, хувцас хэрэглэл гээд бүх төрлийн бараа бийг албаныхан мэдээллээ. Ийнхүү манай улсын урд хилийн хамгийн гол боомт болсон Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа тогтворжиж, бараа бүтээгдэхүүний хомсдлоос гарах боломж бүрдээд байна. 

Хил хаагдснаас шалтгаалан ачаа тээврийн үнэ тэнгэрт хадаад байсныг Засгийн газраас зохион байгуулалт хийсэн. Энэ нь ачаа тээврийн үнийг хуучин үнэлгээнд ойртуулахад Он гарснаар 348.8 сая ам.долларын бараа импортоор орж ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн 66.8 сая ам.доллар, нефтийн бүтээгдэхүүн 75.6 сая ам.доллар, автомашин, тээврийн хэрэгсэл 107.4 сая ам.доллар, бусад төрлийн бараа 99 сая ам.доллар болжээ. Мөн он гарсаар улсын хилээр суудлын 4,452, ачааны 1,241 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, суудлын автомашин 442-оор их орж ирсэн бол ачааны тоо 248-аар буурчээ.  

Замын-Үүд дэх тээврийн жолооч нар логистикийн төвөөс Улаанбаатар хот руу тээвэр хийх нь нээлттэй. Мөн Шадар сайдын зүгээс Европ руу тээвэр хийх боломж бий эсэхийг судлах үүрэг даалгаврыг холбогдох яам, Автотээврийн үндэсний төвд өгсөн байна.