Сайжруулагч хэмээх усан бар жил нь залууст ээлтэй, ахмадуудад маш ширүүн жил байна

Нийгэм

Сайжруулагч хэмээх усан бар жилийн шороон үхрийн толгойн өнгө хөх, биеийн өнгө нь ногоон, эвэр сүүл чих нь шар, дөрвөн шийр нь хөх ходоод нь цагаан байна.

Үхэр хариулагч залуу нь хүмүүн бөгөөд шар дээлтэй ногоон бүстэй хөх царайтай. Идэр насны хүмүүн байхаас гадна үс нь зүүн чихний араар, баруун чихний өмнүүр хийссэн байдалтай байгаа юм.

Мөн унгасан шилбүүр барьсан, хөл нүцгэн, үхэр хариулагч хүн үхрийн баруун талд алхаж явна. Энэ шороон үхрийн ерөнхий шинжид жилийн эхэндээ гандуу хавар болон дөрвөн улирлын эхээр хуртай.

Хүйтэн болон халдварт өвчин гарахыг зурхайч нар онцолж байна. 

Мөн улс орон цогтой, буянтай байхыг зурхайд илтгэсэн байна. Үхэр хариулагч нь залуу хүмүүн байгаа нь залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, ахмадуудад машид ширүүн. Үхэр хариулагч унгасан шилбүүртэй байгаа нь хаад, түшмэлтэй ард түмэн тэмцэлдэхийг илтгэж байна гэжээ.