Нөөцийн махны худалдаа ирэх сард эхэлнэ

Нийгэм

Ирэх гуравдугаар сараас нийслэлд нөөцийн махны худалдааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуй нэгж 13 мянган тонн мах нөөцлөхөөр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 90 гаруй хувьтай буюу 12 мянган тонн мах нөөцөлсөн байна. Нөөцийн махны тухайд үнэ хямдаас гадна эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай мах бэлтгэсэн гэдгийг албаны хүн онцоллоо.

Жил бүрийн хавар нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Нөөцийн махыг худалдаанд гаргаснаар махны үнийг тогтвортой хэмжээнд барих боломжтой.

Өнгөрсөн хугацаанд нөөцийн мах худалдаанд гарах бүрт чанарын асуудал иргэдийн дунд шүүмжлэл дагуулдаг байсан бол нөөцийн махны чанарыг өндөр түвшинд бэлтгэх болсон байна. 

Өнгөрсөн жил зуншлага сайн байсан учраас малын тараг тэвээрэг сайн байсан. Энэ жилийн нөөцийн махны чанар, өнгө үзэмж ч сайн байгааг салбар яамнаас онцолж байна. Нөөцийн махыг малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг сум, багаас бэлтгэх шаардлагыг тавьж, бэлтгэжээ. Үүний зэрэгцээ мал эмнэлгийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг нягтлан махны нөөцөө бүрдүүлж байгааг албаныхан онцолж байна.