Хөдөөгийн малчдын өмнө цаг агаар, малын хулгай, бэлчээр гээд олон асуудал бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуу хойч үегүй болж байгаа нь малчдын санааг хамгийн их зовоох болсон байна. Бүх залуучууд хот суурин газар бараадаж, малчин гэдэг хүн бараг үгүй болж байгааг Завхан аймгийн Сонгино сумын иргэд хэллээ. Монголын түшиг тулгуур болсон мал аж ахуй, малчин ард түмэн рүүгээ харсан бодлого үгүйлэгдэж байгааг хашир малчид онцолж байна.
Завхан аймгийн Сонгино сум 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 38 мянгат малчинтай болжээ. Цагийн хатууд малынхаа тоо толгойг өсгөсөн хөдөлмөрч тэдний санал бодлыг сонсохын тулд тус сумын ЗДТГ, ИТХ хамтран анх удаа мянгат малчдынхаа зөвлөөгөөнийг хийж байгаа нь энэ юм. Ингэхдээ тэднийг зүгээр нэг хүйтэн зааланд суулгачих биш, Монгол ахуй соёлоо сэргээж, ийм орчинг бий болгожээ. Үүнийг сумын төрийн байгууллагууд мянгат малчдаа хүндэтгэн ширээ засаж, орчныг бий болгожээ. Харин малчдын тухайд хөдөөд эзгүйрэх, залуу малчингүй болчихоод байна гэсэн асуудлыг хөндөн бидэнд ярьж байна.
Завхан аймгийн Сонгино сумаас 2021 онд 38 мянгат малчин төрөн гарчээ
Үүнээс гадна малчдын хувьд тулгамдсан бага сага асуудал орон нутагт нь байна. Тухайлбал худаг ус, бэлчээрийн даац зэрэг асуудал байна. Энэ бүх асуудлыг бүгдээрээ ярилцаж нэгдсэн шийдэлд хүрээд сум орон нутгаас шийдвэрлэх юм аа.
Малчдын малын мах, ноос ноолуураас бүсад малын түүхийн эд ямар үнэгүй болсон. Тиймээс түүхийн эдийг үнэтэй болгох, мөн малын тооноос бус чанарт гэсэн төр засгийн бодлого шийдвэр хязгаар нутгийн малчдад огт ирэхгүй байгаа зэрэг асуудлыг тэд хөндөн ярьж байна. Хоёр жил орчим цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээгүй байсан тэд, нэгэн өдрийг зөвлөлдөж, ярилцаж, эцэст нь үндэсний тоглоом наадгай, дуу бүжгээр өндөрлүүллээ.