Монголын хурандаа нарын өдөр тохиож байна 

Нийгэм

Монголын хурандаа нарын өдөр тохиож байна. Манай улс хурандаа цолыг 86 жилийн өмнө анх олгож байсан түүхтэй. Хурандаа нарын өдрийг тохиолдуулан найман хурандаа цолтонд хүндэтгэл үзүүллээ.

Улсын хэмжээнд 3000 гаруй хурандаа цолтон байна. Эдгээр хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулдаг. Одоогоос 86 жилийн өмнө цэрэг цагдаагийн байгууллагад хурандаа цолыг олгож эхэлжээ. Хурандаа нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр найман хурандаад хүндэтгэл үзүүллээ. 

Манай улс 27 жилийн өмнөөс батлан хамгаалах болох цагдаагийн байгууллагын эмэгтэй албан хаагчдад хурандаа цол олгож эхэлсэн байна.

Одоогоор 60 гаруй эмэгтэй хурандаа цолтон байдгийг албаныхан хэлж байна. Хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх өдөрлөгт 300 гаруй хурандаа хүрэлцэн иржээ. 

Хурандаа цол бол хууль сахиулах албан хаагчдын хамгийн үнэ цэнтэй, нэр хүндтэй цол юм. Тиймээс хурандаа цолонд хүрсэн хэн бүхэн цолоо хүндэтгэж, нэр хүндээ хичээн ажиллах ёстойг ахмад хурандаа нар хэлж байлаа.