Монгол Улсын эдийн засгийн форум-2022 ирэх сард болно

Нийгэм

Ирэх 4-р сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна. Шинэ сэргэлт уриан дор болох уулзалтад бизнесийн байгууллага, төр засгийн төлөөлөл оролцож эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах юм. Энэ удаагийн чуулганыг Шинэ сэргэлт уриан дор зохион байгуулна. Бүх салбарт шинэ сэргэлт авчрах боломжийг эрэлхийлэхээр төлөвлөсөн, урьдчилсан хэлэлцүүлгүүдийн тов ч гарсан байна.

“Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулах юм. “Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай. 

Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүнд Эрчим хүчний, боомтын, Аж үйлдвэржилтийн, Хот, хөдөөгийн, ногоон хөгжлийн,  Төрийн бүтээмжийн сэргэлт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.

Гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.