Б.Пүрэвдорж: Сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой асуудалд УБЕГ хоёр удаа хууль зөрчсөн

Нийгэм
Ирэх 6-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдана. Бэлтгэл ажил эхэлж өнөөдөр сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн дэд хороог ахлан ажиллах хүнийг өнөөдөр танилцууллаа. Ард түмний сонголтыг баталгаажуулах маш чухал ажилд хэн ч томилогдож болно. Гол нь хуулийн дагуу, бүх улстөрийн нам хүчнийг тэнцүү гараанаас хөдлөхөд анхаарах хэрэгтэйг гишүүд санууллаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19-ийн 15-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцох нам эвслийн төлөөлөлд нэг удаа олгох хуультай.

Тэгвэл аливаа сонгуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газар эрх барьж байгаа намд давуу байдал олгож бусад нам эвсэлд жагсаалтыг олгодоггүй гэх асуудлыг УИХ-ын зарим гишүүд хөндлөө.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудалд төрийн байгууллагууд дур дураараа аашилдаг гэх дээрх асуудлыг өнөөдөр байнгын хороогоор дэмжигдсэн шинэ дарга анхаарч ажиллахыг гишүүд хэллээ. Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Гочоогийн Ганбатыг томилохыг төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжиж хариуцлагатай ажиллахыг даалгалаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлж хуулийн хүрээд үйл ажиллагаа явуулах ёстойг хэллээ.