Нийгэм

Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээнд үндэслэн, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа юм.

Гэтэл иргэд зөвшөөрөгдөөгүй замаар зорих тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг албаныхан мэдэллээ. Эдгээр иргэд ПСР шинжилгээ өгөөгүй байжээ. Сүүлийн үед зарим аймгийн фэйсбүүк зарын хуудсанд "ПСР шинжилгээ өгсөн хүн байна, явах унаа байна уу" гэх мэт зарууд түгэх болжээ. Хот хоорондын тээвэр явахгүй байгаатай холбоотойгоор хүнс тээвэр болон бусад ажлаар явж байгаа иргэд хүн тээвэрлэх зөрчил гаргах болсон байна. Тиймээс буяны ажилд оролцож байгаа иргэдэд хүний тоо заах болжээ. Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлж байна. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас ирэх иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байгаа гэдгийг НОК-оос мэдэгдлээ.