Спорт

Дэлхийн хошой аварга Даффи финалд уралдааны замын турш ноёрхож, Бермудын анхны Олимпын алтан медалийг авчирлаа.

Түүний араас 2020 оны дэлхийн аварга Жиоржиа Тэйлор-Браун болон 2019 оны дэлхийн аварга Кэти Заферес нар удаалсан байна.

1.5 км усанд сэлэлт, 40 км-ын дугуй, 10 км-ын гүйлт багтсан хэцүүхэн уралдаанд Даффи, Тэйлеор-Браун, Заферес зэрэг таван тамирчны хооронд ширүүхэн өрнөж, медальт байрнаас хойшхи тамирчдыг хол хаяцгаасан үеэс эхлэн жинхэнэ аварга хэн болох нь тодорч, Даффи 1:55.36 хугацаанд Тэйлор-Брануыг 14 секундээр илүүрхэн тэргүүлжээ.

2020 оны дэлхийн аварга, Их Британийн тамирчин Тэйлор-Брауны хувьд унадаг дугуйн арын дугуй нь хагарсны улмаас тэргүүллээ алдаж, мөнгөн медаль дээр буужээ.

Зафересийн хувьд сүүлийн 10 км-т илт ядрангуй болж цуцан эх орондоо хүрэл медаль авчирлаа.

Сүүлийн дөрвөн жилийн турш ДАШТ-ний топ гурван байр нь эдгээр гурван тамирчны хооронд өрнөсөн гэхэд болно.

2016-2017 онд Даффи аваргалж байсан бол 2019 онд Заферес, 2020 онд Тэйлор-Фраун аварга болж байжээ.