Спорт

Медаль авах нь Олимпын тамирчдын хувьд уулын оргилд хүрэхтэй адил юм.

Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй тайзны ар дахь шантрам бэлтгэл сургуулилалт, хөлс хүчийн ачаар Олимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртвэл эргээд хэдэн жилийн туршид шагнал урамшуулал хүртэнэ.

15.4 тэрбум ам.долларын төсөвтэй Токио-2020 олимпын наадмыг зохион байгуулагчдын зүгээс оролцож буй тамирчдын хэнд ч төлбөр төлөхгүй.

Телевизүүдийн хувьд тухайлбал, Америкийн ТВ сүлжээ NBC 2032 он хүртэл зун, өвлийн олимпын наадмуудыг шууд дамжуулах эрхийн төлөө 7.7 тэрбум ам.доллар төлжээ. Харин Токио-2020 наадмын сурталчилгааг 1.25 тэрбум ам доллараар борлуулсан байна.

Ассошейтэд Пресс агентлагийн мэдээлж байгаагаар, ОУ-ын олимпын хороо наадам дамжуулах телевизийн эрхийг 3-4 тэрбум ам.доллараар тогтоожээ. 

Энэ их мөнгийг Олимпын наадмын 11 мянга, Паралимпын 4 мянган тамирчдын дунд хуваадаггүй юм. 

Наадам сурталчилдаг ОУ-ын олимпын хорооноос ч топ гурван медальтанд мөнгөн шагнал гардуулахгүй, харин эхний шигшээ 8-д шалгарч чадсан бүх тамирчдад медаль, "Олимпын диплом" сертификат дурсгадаг.

Хэдий тийм ч ихэнх Олимпын медальтнууд эх орныхоо олимпын хорооноос чамгүй мөнгөн урамшуулал авна.

АНУ гэхэд Олимп болон Паралимпын хороо нь шигшээ багуудынхаа гишүүн бүрт алтан медальд 37,500 ам.доллао, мөнгөн медаль 22,500, хүрэл медаль 15 мянган ам доллараар өгдөг.

Зарим цөөн медалийн тоотой орнууд бэлэн мөнгөний шагнал дээр АНУ-аас илүү өндөр байж болох юм.

Тухайлбал, Сингапур алтан медаль 744,000 ам.доллар, мөнгө-372,000 ам.доллар, хүрэл медаль-286,000 ам.доллар төлдөг.

Хонконг алт-644 мянган ам.доллар, мөнгө-322 мянга, хүрэл 161 мянган ам.доллар өгдөг.

Малайз Улс алт-241 мянга, мөнгө 72200, хүрэл -241000 ам.доллараар тус тус урамшуулахаас гадна насан туршид нь медальтнуудад сар бүрийн цалин олгодог байна. 

Их Британи Улсын хувьд медальтнуудад шагнал олгодоггүй, харин жил бүр бэлтгэл сургуулилалтын тэтгэлэг олгож, Их Британийн Спортоос Олимп, Паралимпын багийг дэмжих засгийн газрын болон сугалааны сан бүхий 125 сая төгрөг гаргадаг. 

Мөн ийм мөнгөн урамшууллаас гадна олимпын наадамд оролцож буй тамирчид компани, корпорациудтай гэрээ байгуулж мөнгө хийж болно. Тухайлбал, Усэйн Болт жилд 30 сая ам.долларын орлоготой байна.

Эх сурвалж: The Independent