Тамирчдын хотхоны ор хэтэрхий зөөлөн учраас шалан дээр унтаж байсан гэжээ

Спорт

Токио-2020 олимпод оролцож буй Ли Венвен 8 сарын 2-нд хүндийг өргөлтийн төрөлд Хятадын 7 дахь алтан медалийг эх орондоо авчирч, Олимпын гурван амжилтыг эвджээ.

21 настай Ли 87 кг-ын ангилалд өрсөлдөж, Хятадын хүндийг өргөлтийн төрөл дэх 7 дахь алтан медалийг хүртэхийн зэрэгцээ 1976 онд ЗХУ-ын тамирчин тогтоож байсан амжилтанд хүрсэн байна. 

Тэрээр огцом өргөлтөд 140 кг, түлхэлттэй өргөлтөд 180 кг, нийт 320 кг өргөж алтан медалийн эзэн болсон. Одоогийн 335 кг-ын дэлхийн амжилтын эзэн юм байна.

2019 оны Олимпын наадмын туршилтын тэмцээнээс нэг долоо хоногийн өмнө бүсэлхийн орчимдоо бэртэл авсан ч одоо ийнхүү амжилттай өрсөлдөж байна гэж намтарт нь дурдагджээ.

Хүндийг өргөлтийн аварга тамирчдын хотхоны шалан дээр унтаж байгаа талаараа хэлсэн байна. Учир нь ор нь хэтэрхий зөөлөн байсан гэнэ. 

Ли 10 настайгаасаа хүндийг өргөж эхэлсэн, 12 настайгаасаа эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийдэг болсон.

18 настайдаа улсынхаа уралдаанд оролцож эхэлсэн юм байна.