Маргааш Бямба гарагт Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар дагаж барилдахаар боллоо

Спорт

Өнөөдөр зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн. Тэгвэл Японы хоёр бөх финалд шалгарснаар манайхан дагаж барилдах боломж гарч ирлээ.

Эрчүүдийн 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялан финалдсан юм. Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна. Тэгвэл Намуунцэцэгийг буулгаж авсан Ю.Сусаки тэр эрчээрээ Эквадорын Л.Иепс, Азербайжаны М.Стадник нарыг нэг ч оноо алдалгүй оноогоор цэвэр ялж, финалдлаа. Ингэснээр Намуунцэцэг түүнд хожигдсон хоёр болох Иепс, Стадник нартай медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Тэдний дагах барилдаан маргааш 17.45-д эхэлнэ.

Өнөөдрийн хувьд таван барилдааны дараа М.Лхагвагэрэл Олимп, дэлхийн аварга Т.Акгюльтэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин 20 цагийн орчимд Б.Болортуяа Камеруны бөх Т.Эссомбетэй хүрлийн төлөө барилдах болно.
 
Эх сурвалж: МҮОХ