Гавьяат тамирчин М.Уранцэцэг самбо бөхийн дэлхий хошой аварга болсон амжилтаа үнэлүүллээ

Спорт

Жудо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Уранцэцэг жудо бөхөөс гадна Самбо бөхийн дэлхийн хошой аварга тамирчин юм.

Самбо бөхөд гаргасан түүний энэ амжилтын үнэлж МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Чингэлтэй дүүргийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Учир нь Гавьяат тамирчин Уранцэцэг Чингэлтэй дүүргийн иргэн юм аа.

Уранцэцэг 2012, 2014 Самбо бөхийн дэлхийн аварга болж байсан тамирчин юм. Түүнд төрийн дээд одон медал гардуулах зарлиг 6-р сард гарсан ч тэрээр Олимпийн наадмын бэлтгэл сургуулилт, тусгаарлалтад байсан учир энэ цаг үед шагналыг нөхөн олгож байгаа ЧД-ийн удирдлагууд онцлон хэлж байлаа.