Спорт

Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду Английн “Манчестер Юнайтед” багт эргэн ирж байна. “Манчестер Юнайтед” багийн удирдлага Италийн “Ювентус” багтай тохиролцон, 36 настай Португалийн довтлогчийг Олд Траффордод эргүүлэн авчрахаар болжээ.

Криштиану Роналдуг багтаа авчрах гэрээг амжилттай хийснээр нэртэй хөлбөмбөгчин визээ авч, эрүүл мэндийн үзлэгтээ хамрагджээ. Албан бус мэдээллээр Криштиану Роналду “Манчестер Юнайтед” багтай 2 жилийн 50 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан байна.

Криштиану Роналду өмнө нь 2003-2009 онуудад Английн “Манчестер Юнайтед” багийн төлөө тоглож байсан юм. Чухам энэ багт байхдаа Криштиану Роналду анх “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, супер бөмбөгчний амжилтад хүрч байжээ.