Бээжин хот нь Олимптой холбогдуулан халдвар хамгааллын дүрэм журмаа чангатгалаа

Спорт

БНХАУ-ын нийслэл хот руу орох зорчигчдод ковид-19 халдвараас сэргийлэх хатуу шинэ дүрэм журмыг Лхагва гарагаас хэрэгжүүлж эхэллээ. 

Тухайлбал, тестийн сөрөг хариутай байх, дотоодын нислэгүүдийг бууруулах зэрэг арга хэмжээ орж байна. Ирэх оны хоёр сард болох олимпын наадам хүртэл 100 хүрэхгүй хоног үлдсэн, олон улсын мянга гаруй тамирчид ирэх учир Хятад Улс тэг-ковид стратеги баримталж байгаа юм.  

Хотын албаны хэвлэлийн төлөөлөгч Зу Хэйжиан Мягмар гарагт хийсэн ХБХ-ын үеэр

"Бээжин бол нийслэл хот, орон нутаг болон хилийн чанадтай хамгийн их холбогдсон. Вирус Бээжин руу орох ёсгүй, тархах ч ёсгүй"

гэжээ.

Шинэ хязгаарлалтад хүйтэн сүлжээний импорттой ойр ажилладаг 30 мянга гаруй хүнд 3 хоног тутам тест өгөх шаардлага тавьсан байна.

Учир нь Бээжингийн захын ажилчид болон Чингдао дахь усан онгоцны зогсоолын ажилчид бүгд хүйтэн хэлхээний бүтээгдэхүүнтэй холбоотой байжээ.

Одоогийн байдлаар Хятадад илэрч буй тохиолдлын тоо бусад орнуудтай харьцуулахад маш бага бүртгэгдэж байгаа, Лхагва гарагт гэхэд 8 дотоодын халдвар илэрсэн байна.

Ирэх оны 2 сарын 4-нөөс 20-н хүртэл үргэлжлэх Өвлийн олимпын наадмын хувьд үзэгчид гаднаас зөвшөөрөхгүй хаалттай байх болно.

Наадамд өрсөлдөх 2900 гаруй тамирчин бүрэн тунд хамрагдсан байх ёстой, ирсэн өдрөөсөө 21 хоногийн тусгаарлалтад орох гэнэ. Мөн тэднийг өдөр бүр коронавирус илрүүлгийн тестэд хамруулах юм байна.

Хятад Улс өнгөрөгч 3 сараас хойш хилийн хатуу хяналт шалгалт хэрэгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Channel News Asia