БНХАУ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй боллоо

Спорт

БНХАУ-д коронавируст халдварын Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ. Халдвар бүртгэгдсэн орон сууцны барилгыг бүхэлд нь цагдаа нарын хяналтанд авч хөл хорио тогтоосон бөгөөд Ням гарагаас хойш нэг ч хүн орж гараагүй байна.

Тус барилга нь өвлийн олимп зохион байгуулагдах паркаас ердөө 15 минут машинаар явах хэмжээний зайтай. Халдвар авсан эмэгтэйн ажлын байранд ч мөн хөл хорио тогтоосон.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод халдвар бүртгэгдэхээс өмнө өөр гурван хотод халдварын тохиолдол батлагдсан. Халдвараар өвчилсөн эмэгтэй нь сүүлийн 14 хоног өөр хотод зорчоогүй. Өнөөдөр өглөө түүнтэй хавьтал болсон байх магадлалтай 16 мянган хүний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өнөөдөр өглөө мэдэгджээ.

Хятадын засаг захиргаанаас тун удахгүй болох өвлийн олимпыг аюулгүй зохион байгуулахын тулд хөл хорио тогтоож, гадаадын иргэдийг тусгаарлан, халдвараас хамгаалах тал дээр нарийн анхаарч ажиллаж байгаа юм.

ОУ-ын ажиглагчдын харж байгаагаар, нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилж халдвар дэгдэх юм бол, БНХАУ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй болно гэжээ.