Натан Чен Бээжин-2022 олимпоос хүртсэн алтан медалиа ээждээ зориуллаа

Спорт

Натан Чен "Бээжин-2022" Өвлийн олимпын наадмаас алтан медаль хүртсэний дараа ээж Хетти Вангд хүндэтгэл үзүүлжээ.

Натан Чен эх орондоо алтан медаль өвөртлөн ирэх болсныхоо дараа чин сэтгэлийн талархлаа ээж Хетти Вангд илэрхийлж, мөн өөрийн шүтээн Олимпын мөнгө, хүрэл медальт, зодог тайлсан АНУ-ын уран гулгагч Мишель Квангийг талаар онцолжээ.

Солтлэйк хотын иргэн 22 настай Натан Чен Мягмар гарагт ганцаарчилсан богино үзүүлбэрээ толилуулж дэлхийн амжилтыг эвдсэн анхны Ази гаралтай Америкийн эрэгтэй уран гулгагч болсон.

Ээжийнхээ төрөлх хот Бээжингийн олимпид алтан медаль хүртсэн нь бүхнээс үнэ цэнтэй гэж тэрээр ярьжээ.

"Эцэг эх минь бидэнд чадах бүхнээ өгсөн. Би таван хүүхдийн хамгийн отгон нь. Бид бүгдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрсдөд нь тийм их нөөц байхгүй ч бүх боломжийг олгосон"

гэжээ.

Чен ээжийнхээ талаар ярихдаа, уран гулгалтаар дөнгөж хичээллэж эхэлж байхад хамгийн их намайг дэмжсэн. Их мөнгөтэй байгаагүй ч  түүнд сайн дасгалжуулагч авч өгөхийг маш хичээсэн гэнэ.

"Мэдээж энэ бүхэн дардан байгаагүй. Одоогийн дасгалжуулагчтай нь бэлтгэл хийлгэхийн тулд Солт Лэйк хотоос Калифорни хүртэл олон цаг жолоо барьж түүнийг хүргэж байсныг би санаж байна"

гэжээ.

Тэрээр мөн өөр эмэгтэйд талархаж байгаагаа ярьсан байна. Мишель Кван дэлхийн 5 удаагийн аварга, 1998 оны Наганогийн олимпын мөнгөн медальт, Солт Лэйк олимпын хүрэл медальт эмэгтэй уран гулгагч нь түүний карьерын бүхий л хугацаан дахь урам зориг, шүтээн нь болж байсан гэжээ.