“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслол боллоо

Спорт

Манай урд хөршийн нийслэлд “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам амжилттай явагдлаа. 

Бээжин хотын “Шувуун үүр” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Өвлийн 24 дэх удаагийн Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Хүн төрөлхтөний спортын цасан цагаан Олимпийн наадам 2-р сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжилсэн юм. 

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд дэлхийн 92 улс орны 2,871 тамирчин 7 спортын 15 төрлөөр нийтдээ 109 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Бээжингийн Олимпийн наадамд Норвеги баг нийт 37 медаль, тэр дундаа 16 алтан медаль хүртэж, амжилтаараа 1-рт орсон юм. Араас нь медалийн тоо болон чанараараа Герман улс 27 медаль, 12 алтан медальтай 2-рт жагсч, харин 3-р байранд Олимпийн наадмыг зохион байгуулагч Хятад улс 15 медаль, тэр дундаа 9 алтан медальтайгаар орсон юм. 80 мянган хүний суудалтай Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд Бээжин-2022 Өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслол болж, энэхүү ёслолыг Бээжин-2008 зуны Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг найруулсан Жан Имоу найруулан, зуны болоод өвлийн наадмын нээлт, хаалтын ёслолыг хариуцан найруулсан анхны хүн болжээ.2026 онд болох Өвлийн 25 дахь удаагийн Олимпийн наадам Италийн Милан болон Кортина ди’Ампеззо хотноо болно.