6 цаг гаруйн саатлын шалтгааныг ФБ “тохиргоог буруу өөрчилснөөс үүдэлтэй” гэжээ

Технологи

6 цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн саатлын шалтгааныг ФБ буруу тохиргооны өөрчлөлтөөс үүдсэн гэжээ

Орон нутгийн цагаар 10 сарын 4-ний Даваа гарагт 6 цаг гаруйн хугацаанд 3.5 тэрбум хэрэглэгчид Фэйсбүүк сошиал хуудас болон мессенжерт хандаж чадахгүй болсон шалтгааныг "буруу тохиргооны өөрчлөлт" гэжээ.

Даваа гарагийн орой нийгмийн сүлжээ хэвийн болсны дараа тэрхүү тохиргооны өөрчлөлтийг хэн гүйцэтгэсэн, төлөвлөгөөт ажил байсан эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.

Энэхүү саатлын дараа бусад өрсөлдөгч аппликейшн болох Твиттер, ТикТок руу хэрэглэгчид хандалт хийн, Фэйсбүүкийн хувьцаа өнгөрөгч 11 сараас хойш байдлаар 4.9 хувиар унажээ.