Технологи

Сингапур улсын автобусуудад анх удаа нарны хавтан суурилуулж эхэлсэн байна. Эхний зургаан сард 17 автобусыг туршилтын журмаар ашиглахаар болсон гэж мэдээллээ. Ингэснээр дизель түлшийг гурван хувиар хэмнэнэ гэж албаныхан онцолж байгаа  юм. Автобусны дээвэр дээр нарны хавтан суурилуулснаар 1,000 ватт хүртэл тогоор цэнэглэгдэх юм.

Давуу тал гэвэл хөдөлгүүрийг ажиллуулаагүй байсан ч нарнаас эрчим хүч, цэнэгээ авах боломжтой. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад ч асар их ач холбогдолтой. Их Британи улс ч бас энэ төрлийн туршилт явуулж, нэлээд өндөр үр дүн харсан. Харин Сингапурт үргэлж зун байдаг, нар сайн тусдаг учраас Британийн туршилтаас ч илүү үр дүн үзүүлж магадгүй байгаа юм.