УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэхдээ: "МАН-ын дарга У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ өөрөө гаргаж тавьсан. Үүний эхний шалтгаан нь эцсийн хариуцлагыг МУ-ын Ерөнхий сайд өөрөө хүлээе гэсэн. Хоёрдугаарт, цар тахлын хүнд үед улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж ийм шийдвэр гаргасан. Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гаргаж байгаа энэ шийдвэрийг нь дэмжиж саналаа өгнө гэдгээ хэлж байна. Ерөнхий сайд, намын даргын тухайд гаргаж байгаа бодлго шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч асуудалд хандана. Түүнээс Ерөнхий сайддаа итгэл алдарсан зүйл байхгүй. Харин Төрийн тэргүүний явуулж байгаа ажилд эргэлзэж байна. Цар тахлын хүнд үед улс төрийн тогтвортой байдал маш чухал. Зарим хүний үйлдэл баримтаар нотлогдож байна."