"Улсын эв нэгдлийн бэлгэдэл болсон МУ-ын Ерөнхийлөгч энэ индэр дээрээс намайг Оюутолгойн гэрээтэй холбон гүтгэлээ. Манай засгийн газар Оюутолгойн гэрээг хийгээгүй. Харин ч засч сайжруулах хоёр ажлыг хийсэн."

Тиймээс Оюутолгой, Тавантолгой, төмөр замын төслүүдийг нээлттэй ард түмэндээ танилцуулж нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх энэ тогтолцоо ус агаар шиг хэрэгтэйг харууллаа. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй. Таван толгой гэх асар том төслийн 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэр гаргасан тэр засгийн газрын гишүүн. Миний ам үдээстэй олон асуудлыг нээлттэй ярих боломж надад өглөө. Би цаашид ярина. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг алдааг өөрөөсөө харах биш бусад руу чихэж гүтгэлэг хийж байгаад харамсаж байна. Оюутолгойтой холбоотой асуудалд намайг холбож байгаа бохир технологи хаанаас гэдэг нь тодорхой боллоо"